Home Байгалийн гайхамшиг Дуут нуурын домог

Дуут нуурын домог

Эрт дээр цагт нэгэн бяцхан жаал, цаг ямагт дуут нуурын хөвөөнд тоглон наадаж, өдрийг өнгөрөөдөг байжээ. Нэгэн удаа нуурын эрэг дээр тоглож байтал нуурын дунд нэгэн зүйл зогсож байхыг хараад ихэд гайхан сониучилж, ойроос харах гэж хичээж байгаад живж осолдонгоо алдаж гэнэ. Хүн болгон тэр зүйлийг хараад, айж сандарч, хамаг хурдаараа зугтдаг байхад, жаал хүү сониучлан ирэхдээ ийм байдалд хүрч буйг савдаг харан, бяцхан жаалыг нуурын эрэг дээр гаргаж амийг нь аварчээ.

Тэр цагаас хойш хүү нуурлуу ирж цагийг өнгөрөөх нь улам ихсэж, өдөр болгон шахуу байх ба нуурын савдаг жаал хүүг ирэх болгонд нь нууцаар харж байнга ажигладаг болжээ. Хүү эрийн цээнд хүрч, ховорхон үзэгдэх болсон ч нуурын савдаг, түүний ирэх зүгрүү горьдлогийн нүдээр өдөр шөнөгүй ширтсээр.

Өв тэгш бие хаа, хэнд ч гологдохооргүй зүс царай, эсгэрэн дуулах дуу хоолой нь нутгийн олны сэтгэлийг баясгаж нүдийг хужирладаг сайхан залуу болсон байлаа. Нутгийн олон гэлтгүй түүний сайхан хоолойд нуурын савдаг ч дассан байв. Гэвч хүмүүсийн айдсыг төрүүлэм төрх, аймшигт бүдүүн дуу хоолой, түүнтэй ярилцах боломжгүйдээ нуурын савдаг шаналан үдэш болгон уйлж, нуурыг цалигуулан урамддаг байжээ.

Нэгэн өдөр залуу эр цэргийн алба хаахаар нутгаасаа холдон явжээ. Түүнийг удтал хүлээх савдаг арга ядан, үдшийн бүрийгээр нуураа орхин залууг хайж эхэлсэнээр “нуурын эргэн тойронд савдаг харсан” гэх яриа ихсэж, нутгийн олон айн түгшиж эхэллээ. Хүү цэргийн алба хаах хугацаа өнгөрсөн ч ирэлгүй ихэд удсаар. Нуурын савдаг ч үзэгдэж харагдахаа байж, уугуул нутгийнханы цуурхсан хоосон яриа л үлдэж гэнэ. Нэгэн өдөр нуурийн савдагийн чихнээ нижгэр найрын дуу сонсдон сэрээж, түүний сонирхлын татлаа. Хавь хожид тийм их шуугиан, баяр наадам сонсоогүй савдаг сонирхон чагнаж байтал, хамгаас сайхан дуу хоолойгоор баярын дуу дуулж байгаа бололтой. Савдаг залууг танин баярлаж, хамаг хурдаараа очиж, алсаас ажтал.

Түүний удтал хүлээсэн тэр хүн нь үзэсгэлэнт бүсгүйн хамт хуримын найраа хийж байх ба танил болсон сайхан хоолойгоороо чин сэтгэлийн гүнээс хайртдаа дуу дуулан баясалдаж байгааг харав. Залууг хайрласан сэтгэл нь уур хэлэнд автаж, сайхан бүсгүйн инээмсэглэх төрх өш хонзон буцалгана. Алсад зогсон бүхнийг ажиглах савдагт, өөрөөс нь бусад бүх юмс аз жаргалаар гэрэлтэнэ. Тэвчээр барагдаж, хоолой нь багтран, цугласан олны найран дээр хормын дотор хазагнаад очив. Газар чичиртэл хашгиран, нулимстай нүдээрээ залууруу хэсэг ширтэн зогсож байгаад нуурлуугаа буцан одлоо. Цуглсан нутгийн олон байтугай залуу бүсгүй хоёр юу болоод байгааг огтхонч ойлгосонгүй. Ямартай ч тэр цагаас хойш нуурлуу зүглдэг хүн ховор болж. Нуурын зүгээс айл хотол бууж ирдэггүй, бэлчиж явсан мал хүртэл иргэж ирдэггүй болжээ. Он цаг улиран одсоор нутгийнханы тогтоосон хориотой зүг гэгдэх газар бий болж хэнч очилгүй 8 жил өнгөрч гэнэ.

Залуу бүсгүй 2 ганц хүүтэй болсон ба яаг л аавынхаа бүх зүйлийг өвчиж төрсөн мэт адилхан. Их зүггүй байсан болохоор болохгүй гэсэн зүйлийг заавал оролдож үздэг дэггүй хүү. Аавтайгаа адилхан болоод ч тэрүү болохгүй гэсэн болоод ч тэрүү. Нэгэн өдөр хориотой зүглүү нууцаар явсаныг эцэг эх 2 нь мэдэв. Ухаан санаа нь орон гаран, нус нулимстайгаа холилдон хамаг хурдаараа хүүхдийнхээ араас давхиж гэнэ. Нуурын эрэг дээр ирэн хартал нуурын эргээр үхсэн малын хүүрнүүд хөвж, үнэр танар, өнгө үзэмж нь үхээрийн муухай болсон байжээ. Хүүгийнхээ нэрийг дуудан эх нь уйлхад нуурын гол орчмоос урьд хожид нэгэнтэй сонсож байсан бүдүүн баригал хоолой дуулдав. Хүний зовлон шаналалд баясаж буй мэт хөхөрч инээн байх нь чангарч, энд тэндгүй цуурайтна. Бүсгүй залуу хоёрын айх сандрах зэрэгцэн адуу мал нь булиган хаяж одлоо. Залуу өвдөг дээрээ сөгдөн уйлан гуйж гэнэ. Миний хүүг өгчих, миний ганц нуган үрийг минь өгчих гэж.

Тэгтэл тэртээ алсаас ингэж хэлж байна. “Өөрийнхөө хуримын найран дээр чин сэтгэлийн гүнээс гэргийгээ харан дуулж байснаа санаж байна уу? Яаг одоо этр мөчшиг, чин сэтгэлийн гүнээс намайг тайтгартал дуу дуул” гэж гэнэ. Залуу гайхаж, бас ойлгохгүй байсан ч хамгийн сайн чаддаг зүйл нь тул, юуг ч уяртал дуу дуулан савдгыг аргадан тайтгаруулж гэнэ. Савдаг дууг нь сонсоод уяраад ингэж хэлсэн гэнэ. “Чи өдөр болгон ирж надад дуу дуулж өг. Өдөр болгон надад харагдаж байна гэж амал. Тэгвэл би одоо хүүхдийг чинь өгье” гэж гэнэ. Залуу ч ам танграга гаран, хэлсэн бүхнийг тань хийе гэж сөгдөн гуйсаар хүүгээ авав. Хүүхдээ тэврэн хөлийн хурднаар аль болох холдож гэнэ. Тэр гурав гэрлүүгээ явж очсон даруйдаа жин бэлтгэн нүүн оджээ. Харин амалсан ёсоор ирэх ёстой хэмээн савдаг, залууг хүлээн суулаа. Хоёр хоног өнгөрөвч бас л ирсэнгүй.

Долоо хоног хүлээж гэнэ. Хэн нэгний бараа сураг харалгүй өнгөрөөсөн долоо хоног байлаа. Тэсэлгүй хэлэгнэн хотол айлруу очтол хэн ч байсангүй. Нутгийнхан бүгд нүүсэн байжээ. Тэр цагаас хойш нуур бараадан нүүдэллэж ирсэн айлсын хүүхэд тогтохгүй, эсвэл ор сураггүй алга болдог болж гэнэ. Хүүхдээ хайсан хүмүүсийн тоо олширч шөнөжин уйлалдах дуу сонсддог болж. Хэдий хүүхэд нь алга болоод удсанч хүүхдээ алдсан хүмүүс тэндээс явдаггүй байжээ. Учир нь долоо хоногт нэг удаа хүүхдийнх нь уйлах дуу чанх дэргэд нь сонсддог юм гэнэ. Тэр нутгийн талаар сонссон нэгэн өвгөн алс холоос зорин ирж хүмүүсийг цуглуулан тэдний яриа, болсон явдлуудыг нэг нэггүй сонсож байгаад нуурлуу явжээ.

Хүмүүсч гайхан учир битүүлэг түүний яах гээд байгааг нэг л ойлгохгүй хоцорлоо. Хэсэг бүлэг хүмүүс өвгөнийг даган алсаас ажиглан байв. Хэрэгт дуралсан хүмүүс иргэж ирэн ийнхүү ярив. “Бидэн дээр ирээд явсан өвгөн ах, нуурын эрэг дээр зогсолтгүй 6 хоног дуу дуулж суугаа. Гэхдээ их гоё дуулдаг өвгөн байналээ. Юуны учир ингээд байгааг нь мэдэхгүй юмдаа” хэмээн санаа алдана. Маргааш шөнө нь алга болсон хүүхдүүд яаг хэвээрээ, хаанаас ч юм гараад ирж гэнэ. Хүн болгон хөл хөөр болж, юу тохиолдож, ямар зовлон туулсаныг нь асууж шалгаасан хүмүүс хаа сайгүй байсан ба нуурын эрэг дээр 7 хоног дуулсан өвгөнийг хэн нь ч санаагүй юм гэдэг. Тэр цагаас хойш дахиж савдаг харсан гэсэн яриа гараагүй юм гэнэлээ.

Зогсоод байх нь аялгуу түрээд
Зоргол халиун буга нь урамдах юмаа
Нүцгэн уулсаа аргадан таалаад
Нүдэн нуур уйлаад байх юмаа
Дахилт:
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна

Сонсоод байх нь аялгуу түрээд
Согоо нь буга руугаа явж байх юмаа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нүдэнд нулимс хурах юм
Дахилт:
Чагнаад байх нь аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юмаа
Сэвлэгтэй үрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л үймрээд байх юмаа гэж дуулсан байдаг.